[K-Netizen] Kara “MAMMA MIA”-гаа гаргалаа

Article: KARA, үнэхээр өөр дүр төрх… хүчирхэг ‘Mamma Mia’

Source: OSEN via Naver

1. [+2,984, -694] Тэгэхээр тэд одоо дөрвөн гишүүнтэй гэсэн үг үү? Ямар ч л байсан, би тэдэнд амжилт хүсч бас тэднийг илүү их хичээж дахиад зан чанарын асуудалд орохгүй байгаасай гэж хүсч байна

2. [+2,462, -1,073] Гурван гишүүнийг KARA-г төгсгөл хүртэл нь хамгаалж байгааг харахад баяртай байна. Тэдэнд сайн зүйлс тохиолдоосой гэж хүсч байна ㅜ

3. [+1,841, -711] Үнэндээ би тэднийг Sweetune-ээс илүү Duble Sidekick-тэй хамтархыг нь илүүд үзэж байна. Амжилт 

4. [+1,461, -593] Kara-гийн замд маш олон скандал гарч байсан тэгэхдээ би ядаж KARA-д өдийг хүртэл үлдсэн гишүүдэд нь амжилт хүсч байна. Шинэ гишүүнтэйгээ хамтын амжилт олоорой~

5. [+1,476, -708] Үргэлж хичээж ажиллаж байгааг нь харах сайхан байна. Энэ цомогт амжилт ирээсэй гэж найдаж сууна!

6. [+786, -337] Магадгүй би ийшээ ямар ч хүлээлтгүйгээр орсон болохоор тэр байх… тэгэхдээ надад бүжиг дэглэлт үнэхээр их таалагдлаа! Тэд яг л шинэ хамтлаг шинэ зорилготой болсон мэт байна. Тэдэнд сайн сайхныг хүсч байна.

7. [+616, -285] Энэ дуу Duble Sidekick-н дуу гэж хэлэгдэх ч гэлээ, чи энд KARA-гийн дүр төрх байгааг хэлж чадна. Mister шиг дэбак/гайхалтай хит болоорой~

8. [+545, -238] Дуу нь дажгүй шүү… бас шинэ гишүүн нь сайн хосолж байна. Тэд яг л шинээр бүгдийг эхлүүлэхэд бэлэн болсон мэт байна. Хичээгээрэй~

/Ойрд Солонгос нетизэн нараас ийм сайхан сэтгэгдлүүд харсангүй шүү… Тийм ээ манай охид одоо бүхнийг шинээр эхэлж дахин нэг шинэ түүх бүтээх болно!!! Kara амжилт! Kamilia нар үргэлж хажууд чин байх болно ❤ /

3 comments on “[K-Netizen] Kara “MAMMA MIA”-гаа гаргалаа

Сэтгэгдэл бичих